Friday 24 February 2012

Go Baby Go

Тэнэглэл амсаж цэнгэлээр сольсон өдрүүд өнгөрч
Тэртээд аль хэдийнэ ард үлдэж
Тэнэгхэн баахан бардам зангаар даллаж
Тэвэртээ үнэрийг чинь хадгалаад үлдье.
Нялх багын алдаа минь одоо нис
Надад өгсөн биенээс чинь юу ч үлдэхгүй
Надаас авсан жаргал чинь ч бас мартагдана аа
Эгшигт аязын хөгөнд чи уяраад
Эгэл афродитын гуа сайханд татагдаад
Зүрхийг минь, зүсийг минь зүссэн болхоор
Зүүдлэж сэмрэх энхрий минь одоо нис
Үг бүрт үнэн үлдэж, чи яваад
Үд дунд наран хөөрч тэнгэр ягаархад
Бүлээн усны амт бүр нь хэд хөлдөж
Зүгийн шувууд нисэж одоод
Таван хаврыг үдсэний дараа хоёул учиръя
Тэр болтол хонгорхон минь нис ээ.
Тэнгэртээ оддыг тоолж сарантай амрагла
Газартаа салхийг аргамжааж толгодтой амрагла
Ганцаардаад ирэхийн цагтаа наддаа амрагла
Ганихраад уйдахын цагтаа дахиад нис ээ.

No comments:

Post a Comment