Friday 24 February 2012

Чи яг түүн шиг

Чи яг түүн шиг инээж , түүн шиг уйлдаг
Түүн шиг минь үнсэж, түүн шиг минь тэвэрдэг
Зүрхний цохилт чинь ив ижилхэн хэмнэлтэй
Зүгээр л амьсгал чинь халуухан дулаахан
Нулимс чинь урсахдаа нэг л замаар, яг түүн шиг урсдаг
Нэг л мэдхэд зовхи чинь хавдаж энгэр минь нордог
Чи яг түүн шиг хайрлаж, түүн шиг энхрийлдэг
Түүн шиг минь гуниглаж түүн шиг минь сэмэрдэг
Чиний нэг л зүйл чинь тэрнээс тэс ондоо
Чи яг түүн шиг надад галзууртлаа дурлаагүй!

2 comments:

  1. Хамгийн сүүлийн мөр үнэхээр гайхамшигтай...

    ReplyDelete
  2. Өөр байлаа чи
    Өдөн дэрэнд шингэсэн үнэр чинь
    Өөдөөс ширтээд хэлсэн үг чинь
    Уруулын чинь амт
    Үсний чинь үнэр
    Өөр бас олон зүйл чинь
    Өөр байлаа

    ReplyDelete