Friday 24 February 2012

"Орчлонг танихын хирээр нулимс асгармуу"

  "Орчлонг танихын хирээр нулимс асгармуу" хэмээн нэгэн цагт Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлж байсым. Энгүүн хэрнээ хатуу хэлжээ гэж бодогддог.Нялх багын нулимсууд минь нар өдөр өнгөрөх бүрийд ихэсдэг гэдгийг ойлгосон. Гэхдээ хүн юм чинь тэвчих хэрэгтэй. Аммсан зовлон бүрийнхээ өмнө сөгдөж, гаргасан алдаа бүртээ уйлаад байвал хүнд дайсан гэж байхаа болино.
     Хар багадаа л хагацалын хүндийг мэдэрч ээжтэйгээ амьдрах болсон би гэдэг хүн зовох тусмаа хатуужиж л явна. Мэдээж хааяа шалтгаангүйгээр сэтгэлээ хоосортол уйлах үе бий. Тэр бүрийд амиа хорломоор, хүний ертөнцөөс явмаар санагдана. Гэхдээ надад хорогдож үлдэх олон зүйл байдаг болхоор зүрхэлдэггүй юм. Чадах ч үгүй биз.

Хүлээлт



Бүдэг гэрэлтэй
Бүлээн биш тийм нэг өрөөнд
Бүтэн сар ч байхгүй тас харанхуй шөнөөр
Бүгд нойрсож одод үүрссэн ертөнцөд
Би чамайг бодлынхоо гүнд зураад
Би чамайг гунигынхаа гүнд орхиод
Хүн бүхэн намайг марттал
Хүлээж сууна...

Би чамайг 100 жилийн өмнөх амрагаа болгоё

Тэнэглэл, тайтгарал, тэвчишгүй дунд хөрвөж
Би чамайг өнө эртний дурлалаа болгоё
Хүнийрхэл, өөриймсөл дунд хөлчүүрч
Би чамайг цаг эртийн хайраа болгоё
Дундуурхан дүүргэсэн архитай жүнз шиг
Дутуухан намайг сэмрүүлж жаргаасан
Хөг зураг мэт царайг чинь бодож
Би чамайг зуун жилийн өмнөх амрагаа болгоё оо.

Хорвоо надаас нүүрээ буруулж


Сэтгэлдээ тээх зөөлөн гунигтай энд үлдэнэ
Хэн нэгэн намайг үзэн ядах шиг
Сар хүртэл нүүрээ буруулж гэрлээ нуух шиг
Салхи хүртэл зүгээ өөрчилж надаас зугтах шиг
Бодол минь хов хоосон
Борооны дусал хуурайгаар орно
Бодвол би л тэднийг гомдоосон байх
Түнэр харанхуйд гэрэл тусган түүнийг сэрээж
Тэртээх алсыг ширтсээр байгаад зэрэглээ арилчихаж
Аялгуун дундах уянгалаг эгшиг хөгөө өөрчилж
Амьдрал надад юугаа ч өгөлгүй нүүрээ буруулжээ

Чи яг түүн шиг

Чи яг түүн шиг инээж , түүн шиг уйлдаг
Түүн шиг минь үнсэж, түүн шиг минь тэвэрдэг
Зүрхний цохилт чинь ив ижилхэн хэмнэлтэй
Зүгээр л амьсгал чинь халуухан дулаахан
Нулимс чинь урсахдаа нэг л замаар, яг түүн шиг урсдаг
Нэг л мэдхэд зовхи чинь хавдаж энгэр минь нордог
Чи яг түүн шиг хайрлаж, түүн шиг энхрийлдэг
Түүн шиг минь гуниглаж түүн шиг минь сэмэрдэг
Чиний нэг л зүйл чинь тэрнээс тэс ондоо
Чи яг түүн шиг надад галзууртлаа дурлаагүй!

Go Baby Go

Тэнэглэл амсаж цэнгэлээр сольсон өдрүүд өнгөрч
Тэртээд аль хэдийнэ ард үлдэж
Тэнэгхэн баахан бардам зангаар даллаж
Тэвэртээ үнэрийг чинь хадгалаад үлдье.
Нялх багын алдаа минь одоо нис
Надад өгсөн биенээс чинь юу ч үлдэхгүй
Надаас авсан жаргал чинь ч бас мартагдана аа
Эгшигт аязын хөгөнд чи уяраад
Эгэл афродитын гуа сайханд татагдаад
Зүрхийг минь, зүсийг минь зүссэн болхоор
Зүүдлэж сэмрэх энхрий минь одоо нис
Үг бүрт үнэн үлдэж, чи яваад
Үд дунд наран хөөрч тэнгэр ягаархад
Бүлээн усны амт бүр нь хэд хөлдөж
Зүгийн шувууд нисэж одоод
Таван хаврыг үдсэний дараа хоёул учиръя
Тэр болтол хонгорхон минь нис ээ.
Тэнгэртээ оддыг тоолж сарантай амрагла
Газартаа салхийг аргамжааж толгодтой амрагла
Ганцаардаад ирэхийн цагтаа наддаа амрагла
Ганихраад уйдахын цагтаа дахиад нис ээ.

Чийгтэй сэтгэл дор

Чийгтэй өвс дэрлэж хэвтээд
Бүхэл биенд минь шингэхүй дор
Бүлээн бас цэв хүйтэн
Тийм нэг мэдрэмж намайг тэврэхэд
Чийгтэй сэтгэл дэрлэж хэвтээд
Бүхэл биенд минь шингэхүй дор
Бодол өнчирч, мөрөөдөл холдсон
Тийм нэг сэрэл намайг өдхөд
Би чамайг бас өөрийгөө мартаад
Бусдаас ангижарч
Зөвхөн зуны тухай л бодно

Зүрхээ нэг сийчиж үзвэл




Цээжээ нэг ярж үзээд

Тэндээс зүрхээ сугалан гаргаад

Сэтгэлийнхээ гүнрүү өнгийвөл

Тэнд юу байх бол?

Хуруун завсраар дуссан архин дуслууд

Хувцасаа тайчих мэт янаг дурсамжууд

Хоёул гардаг байсан гэрлэн дохионы өнгө

Хамтдаа ярилцдаг байсан хоосон шивнээ

Хүлээстэй байсан чиний сэтгэлийн анир

Хэнд ч дэлгэж зүрхлээгүй атлаа

Таны л өмнө асгасан бие цогцос байх болов уу?

Аль эсвэл...

Хаана хүрхээ мэдэхгүй гэлдрэх замаар алхаж

Хамхуул мэт, биш ээ шувуу мэт жаргалтайгаар

Хамаг сэтгэлээ илчлэн бусдыг чулуудаж

Харь гаригийн нэгэн залууг өөртөө дурлуулсан

Хачин ганцаардмал бүсгүй байх болов уу?

Бодоод хэрэггүй ээ, хонгор минь

Тэнд аль аль нь бий

Шилэн оймсоо тайлаад санаа амарч суух

Шинэ ирээдүйг өөртөө дурлуулсан охин ч бий

Гэнэн ч юм шиг мөрөөдлөөр жигүүрлэсэн

Гэхдээ хэтэрхий ганцаардсан бүсгүй бий

Урсгал усанд амьдралаа ярьж суудаг

Унших дуртай охин тэнгэр ч бас бий