Friday 24 February 2012

"Орчлонг танихын хирээр нулимс асгармуу"

  "Орчлонг танихын хирээр нулимс асгармуу" хэмээн нэгэн цагт Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлж байсым. Энгүүн хэрнээ хатуу хэлжээ гэж бодогддог.Нялх багын нулимсууд минь нар өдөр өнгөрөх бүрийд ихэсдэг гэдгийг ойлгосон. Гэхдээ хүн юм чинь тэвчих хэрэгтэй. Аммсан зовлон бүрийнхээ өмнө сөгдөж, гаргасан алдаа бүртээ уйлаад байвал хүнд дайсан гэж байхаа болино.
     Хар багадаа л хагацалын хүндийг мэдэрч ээжтэйгээ амьдрах болсон би гэдэг хүн зовох тусмаа хатуужиж л явна. Мэдээж хааяа шалтгаангүйгээр сэтгэлээ хоосортол уйлах үе бий. Тэр бүрийд амиа хорломоор, хүний ертөнцөөс явмаар санагдана. Гэхдээ надад хорогдож үлдэх олон зүйл байдаг болхоор зүрхэлдэггүй юм. Чадах ч үгүй биз.

1 comment:

  1. Их зөв ухаарчээ. Ээжийгээ байгаа цагт хэзээ ээжийгээ тэгж гомдоож болдоггүйм шүү. Тэгж бодсоноо ч мэдэгдэж болохгүй шүү.

    ReplyDelete