Friday 24 February 2012

Зүрхээ нэг сийчиж үзвэл




Цээжээ нэг ярж үзээд

Тэндээс зүрхээ сугалан гаргаад

Сэтгэлийнхээ гүнрүү өнгийвөл

Тэнд юу байх бол?

Хуруун завсраар дуссан архин дуслууд

Хувцасаа тайчих мэт янаг дурсамжууд

Хоёул гардаг байсан гэрлэн дохионы өнгө

Хамтдаа ярилцдаг байсан хоосон шивнээ

Хүлээстэй байсан чиний сэтгэлийн анир

Хэнд ч дэлгэж зүрхлээгүй атлаа

Таны л өмнө асгасан бие цогцос байх болов уу?

Аль эсвэл...

Хаана хүрхээ мэдэхгүй гэлдрэх замаар алхаж

Хамхуул мэт, биш ээ шувуу мэт жаргалтайгаар

Хамаг сэтгэлээ илчлэн бусдыг чулуудаж

Харь гаригийн нэгэн залууг өөртөө дурлуулсан

Хачин ганцаардмал бүсгүй байх болов уу?

Бодоод хэрэггүй ээ, хонгор минь

Тэнд аль аль нь бий

Шилэн оймсоо тайлаад санаа амарч суух

Шинэ ирээдүйг өөртөө дурлуулсан охин ч бий

Гэнэн ч юм шиг мөрөөдлөөр жигүүрлэсэн

Гэхдээ хэтэрхий ганцаардсан бүсгүй бий

Урсгал усанд амьдралаа ярьж суудаг

Унших дуртай охин тэнгэр ч бас бий

3 comments:

  1. тольдохдоо,эсвэл гуниглахдаа чи хэнийг дурсдаг вэ

    ReplyDelete
  2. "Би хүнтэй үнсэлцэх эрхээ эдлэмээр байна" гэж жиргэсэн сонирхолтой жиргээчний ертөнцөөр цухас зочлоод өнгөрлөө. Маш гоё мэдрэмжтэй, уран тансаг шүлэгнүүд бодролууд уншлаа. Чамд амжилт хүсье. Бас уншаагүй үлдсэн бүх бичлэгүүдийг бүгдийг унших болноо.

    ReplyDelete
  3. Дүгэрсүрэн Галдорж - Баярлалаа

    ReplyDelete