Sunday 2 September 2012

СИГАР



Хар цагаанаас өөр өнгө байдаггүй тухай

Хар хэрээ үнэндээ хар биш тухай

Хайяамын шүлгүүдэд учиргүй дуртайн тухай

Учир үгүйд утга ч бас үгүйн тухай

Урсгал усанд дахин орж болохгүйн тухай

Уудаг архины минь амт яагаад гашуун тухай

Эрх чөлөөгөө боомилуулж тарчлахуйн тухай

Эр бэлгийн эс ганцаарддагүйн тухай

Эрээний янханууд эдийн засгийн онол чальчахын тухай

Бурхан тэгээд байдаггүйн тухай

Биш ээ, би яагаад өнөөдөр гандан орсон тухай

Бичиглэхдээ тэгээд бурханыг үгүйсгэсэн тухай

Ганц цагаан залуу над дээр хүрж ирээд

Уншсан бүхэндээ эргэлзэх чөлөөг олгож

Дурьдсан бүхний тухайд дуулж өгдөг юм!

No comments:

Post a Comment