Saturday 18 August 2012

Бороо ороод л, орсоор байгаад...

Hot Whiskey - 5 дугаар сарын бороо



Бороо ороод л, орсоор байгаад
Бусдаас түрүүлж үг хэлчихдэг бодлогогүй занг минь
Бүлээхэн дуслаараа арилгачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Итгэж л явсан гэнэн хүслийг минь
 Энгэр норгон арччихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад
Нэрийг нь мартсан тэр гэгэлгэн залуугийн
Над дээр ирэх замыг нь хаачихвал яах юм бэ?

 Бороо ороод л, орсоор байгаад
 Эхнэрээсээ нууж өгсөн тэр эрийн хайрыг
 Эрээ цээргүй байна гээд угаачихвал яах юм бэ?

Бороо ороод л, орсоор байгаад...

2 comments:

  1. Минийхээр бол нэг ийм бадаг байвал...

    Бороо ороод л, орсоор байгаад...
    Нууцхан хайрласан хайрыг минь
    Нууц хэвээрээ байг гээд урсгачихвал яах юм бэ?

    ReplyDelete