Sunday, 15 July 2012

Залуу минь..




Залуу минь 
Нүдэнд тусах нүцгэн биеийг чинь 
Нүгэлгүй, будаггүй уруулаараа шөнөжин үнсэх сэн...

Уран дарханы бүтээл 
Эр хонгор цээжийг чинь 
Уул толгод ч хараагүй 
Уяхан биеэрээ наминчлах сан...

Бүсгүй янаг үгсээрээ 
Чихний чинь сонорыг цочоож 
Бүлээн торгон тэрлэгэндээ 
Биеийг чинь аваад хонох сон... 



Sunday, 8 July 2012

Бүх юм чамаар үнэртэж байна...


Quest Pistols - Всё пахнет тобой



Бүх юм чамаар үнэртэж байна
Бүлээхэн хөнжил минь чиний сүрчигээр гоёж
Бүтэхгүй дурлалын эзэн чамаар ханхалж байна

Энгэр цээжинд минь нэвчсэн сэхүүн үнэрийг
Ээнэгшиж дасган мөнхөд хадгалмаар байна
Угаалгын онгоцоо байдгийг түр мартаад
Удаан гэгч нь үнэрийг чинь тээмээр байна

Бүх юм чамаар үнэртэж байна
Бүлээхэн хөнжил минь чиний сүрчигээр гоёж
Бүтэхгүй дурлалын эзэн чамаар ханхалж байна

Хувцас даашинзанд минь шингэсэн ялдам үнэрийг
Хувааж боломгүй ээ, би л үнэртмээр байна
Худал гэж өөртөө итгүүлдэг гэгэлгэн хайраа
Хундага дарстай цуг мөнхөд залгилмаар байна...

Friday, 29 June 2012

ЭНЭ ГАНЦ САРНАЙ ШИГ МИНИЙ ЕРТӨНЦ БУСДААС "УЛААН" ЮМ...




****************
Өөрийнхөөрөө л өөрийн амьдралыг үлдээнэм,
Өнгөрүүлсэн дундах тэнэглэл бас ухаарал
Өөр хэнийх ч биш миний ирээдүй,
Зоргоор явсан идэр нас
Золбин бодол бас хээнцэр хүсэл
Зовлон тэгээд жаргал.
Ухаарал дутсан зам харгуй
Уйтгар гуниг бас баяр баясал,
Өмчлөхөд маргаан үгүй
Өөрийн бүгд минийхээ . . .

****************

Бусдын тухай би юу мэдэх билээ
Булгилсан хүсэл,буруутгаж болохгүй гэмшил байгаа ч юм бил үү
Би юу мэдэх билээ!
Хэнд ч хэлэмгүй гунигаа тээгээд
Хэнэггүйхэн алхдаг ч юм бил үү
Би юу мэдэх билээ!
Миний тухай хүн ярих нь надад сонин
Мэдэж байгаа юм шиг ярих нь өрөвдмөөр...
Мичдээс цаашхи олон оддыг хэн тоолж барах билээ
Миний сэтгэлийн доторх түмэн бодлыг хэн тааж мэдэх билээ ...

****************

Бороотой үдэш биелүүлэхсэн гэсэн миний контемпорари мөрөөдөл




Хийлийн нарийн утас мэт сэрэл хөдлөхүй
Хээнцэр гоёл минь сул асгараад
Хэзээ юм цонх цантсан ганган хүлгийн цаанаас
Хүнээс нууцласан амрагийн дуу гарна...
Бодлын хүлээс тайлагдаж, бие хөлрөөд
Борооны дуслаар энгэрээ норгон эрхлэхэд
Болзоондоо хоцорсон залуугийн нууцхан хүсэл
Бошинзны хормой норгож чарлана...

2012.07.24

Friday, 6 April 2012

Нэг дэх өдөр бороо орно гэнэ, дуулав уу?


Нэг дэх өдөр бороо орно гэнэ, дуулав уу?
Нэгж нь дуусчихсан утас шиг сэтгэл хоосрох л байх даа
Бүүдгэр тэнгэрийн үүлнээс ус дусалхыг мэдэрч
Бүхэл биеэрээ түүнд уусан шингэх л байх даа
Дусал бүр хичнээн ганцаардаж, буцахдаа яаж шаналдгийг ойлгоод
Дугарч чадалгүй явуулсан тэр өдрийн салхи шиг
Дахиад л би ханьгүй хоцрох байх даа

Friday, 24 February 2012

"Орчлонг танихын хирээр нулимс асгармуу"

  "Орчлонг танихын хирээр нулимс асгармуу" хэмээн нэгэн цагт Төрийн соёрхолт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлж байсым. Энгүүн хэрнээ хатуу хэлжээ гэж бодогддог.Нялх багын нулимсууд минь нар өдөр өнгөрөх бүрийд ихэсдэг гэдгийг ойлгосон. Гэхдээ хүн юм чинь тэвчих хэрэгтэй. Аммсан зовлон бүрийнхээ өмнө сөгдөж, гаргасан алдаа бүртээ уйлаад байвал хүнд дайсан гэж байхаа болино.
     Хар багадаа л хагацалын хүндийг мэдэрч ээжтэйгээ амьдрах болсон би гэдэг хүн зовох тусмаа хатуужиж л явна. Мэдээж хааяа шалтгаангүйгээр сэтгэлээ хоосортол уйлах үе бий. Тэр бүрийд амиа хорломоор, хүний ертөнцөөс явмаар санагдана. Гэхдээ надад хорогдож үлдэх олон зүйл байдаг болхоор зүрхэлдэггүй юм. Чадах ч үгүй биз.

Хүлээлт



Бүдэг гэрэлтэй
Бүлээн биш тийм нэг өрөөнд
Бүтэн сар ч байхгүй тас харанхуй шөнөөр
Бүгд нойрсож одод үүрссэн ертөнцөд
Би чамайг бодлынхоо гүнд зураад
Би чамайг гунигынхаа гүнд орхиод
Хүн бүхэн намайг марттал
Хүлээж сууна...