Tuesday, 6 November 2012

ТАРХИНЫ СААЖИЛТ, ДАУНЫ СИНДРОМТОЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВИЙГ НОМЫН САНТАЙ БОЛГОХ ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

Сар гаруйхны өмнө твитерчид нэгдэж тархины саажилттай болон дауны синдромтой хүүхдүүдэд туслахаар нэгэн аяныг эхлүүлсэн билээ. Тус аяны эхний ажил нь хоёр зорилго чиглэлтэй байсан ба нэгт тархины саажилттай дауны синдромтой хүүхдүүдийн цэцэрлэг яслийн 10-р цогцолборын нэг бүлгийн 3 өрөөг сонгож тохижуулах, хоёрт Хүүхэд хамгааллын төвд номын сан байгуулж өгөх юм. Ийнхүү бид Хаан банкинд хандивын данс нээж дансанд нийт  4199333 төгрөг цугларсан юм. Мөн түүнчлэн бид 2012.09.13-ны өдөр "Си энд Си" ресторанд хандив цуглуулах хүлээн авалт хийсэн. Тус хүлээн авалтанд 160 орчим хүн ирсэн ба түүнээс 42 хүн мөнгөн хандив өргөж нийт 4 915 000 төгрөг цугларсан юм. 


ТАРХИНЫ СААЖИЛТ, ДАУНЫ СИНДРОМТОЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ,                            ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨВИЙГ НОМЫН САНТАЙ БОЛГОХ                              ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

№
Гүйлгээний утга
Дүн
Зардал
Орлого
1
Хандивын дансанд

          4 191 333,00 
2
Бэлнээр цугларсан

          4 915 000,00 
3
Арга хэмжээний зардалд төлсөн.
                2 800 000,00 

4
Тархины саажилт, дауны синдромтой хүүхдүүдийн 10-р төвд хөрөнгө хандивлав.
                5 079 000,00 

5
Хүүхэд хамгааллын төвд хөрөнгө  хандивлав.
                1 230 000,00 


ДҮН
                9 109 000,00 
          9 106 333,00 

№
Эд хөрөнгийн жагсаалт
Хэмжих нэгж
Тоо ширхэг
Нэгж үнэ
Нийт үнэ
Цугларсан хандив  бэлэн мөнгөөр авсан хөрөнгө
1
Багшийн ширээ, шкаф 4 хос
ком
1
       1 400 000,00 
      1 400 000,00 
2
Хөшиг хос
м
30
            30 000,00 
         900 000,00 
3
Гэрлийн бүрхүүл
ш
6
            60 000,00 
         360 000,00 
4
Хивсэнцэр
ш
1
          300 000,00 
         300 000,00 
5
Хулдаас
м
20
            22 000,00 
         440 000,00 
6
Цэр ховхлогч аппарат
ш
1
          350 000,00 
         350 000,00 
7
Сандал
ш
3
            30 000,00 
           90 000,00 
8
Зөөлөвч дэвсгэр
ком
6
            35 000,00 
         210 000,00 
9
Зөөлөн тоглоом
ком
1
            50 000,00 
           50 000,00 
10
Хөгжим
ш
1
            25 000,00 
           25 000,00 
11
Угсардаг тоглоом
ш
8
            18 000,00 
         144 000,00 
12
Гарын булчин сайжруулах тоглоом
ш
18
            25 000,00 
         450 000,00 
13
Хүүхдийн тоглоомын тавиур
ш
2
          180 000,00 
         360 000,00 
Дүн
      5 079 000,00 

Хандивын хөрөнгө
14
ЛСД
ш
1
          450 000,00 
         450 000,00 
15
ДВД тоглуулагч
ш
1
          120 000,00 
         120 000,00 
Дүн
         570 000,00 
НИЙТ ДҮН
5 649 000,00
Үүнээс: Тархины саажилт дауны синдромтой хүүхдүүдийн 10-р төвд дараах байдлаар хөрөнгө хандивласнаас гадна дотоод засвар үйлчилгээ хийж өгсөн болно.
Хүүхэд хамгааллын төвд:
№
Эд хөрөнгийн жагсаалт
Хэмжих нэгж
Тоо ширхэг
Нэгж үнэ
Нийт үнэ
Цугларсан хандив  бэлэн мөнгөөр авсан хөрөнгө
1
Багшийн ширээ, шкаф 3 хос
ком
1
       1 200 000,00 
      1 200 000,00 
7
Сандал
ш
1
            30 000,00 
           30 000,00 
Дүн
      1 230 000,00 

Засварын ажилд шаардлагатай зарим материалыг нэгэн жиргээч маань хувиасаа хандивласан бөгөөд засварын ажил маань энэ нэг дэх өдөр дууссан. Тун удахгүй тайлан нэвтрүүлэг хийж хүргэх ба шаардлагатай гэх хандивт цугларсан дансны хуулга болон тус хүлээн аватаар ирсэн зочдын бүртгэлийн хуудас болоод худалдаж авсан эд зүйлийн падааныг блог дээрээ оруулах болно. Сэтгэлээсээ дэмжиж тусласан бүх жиргээчиддээ баярласнаа илэрхийлье. Мөн хүлээн авалтаар ирж ая дуугаа өргөсөн Эмөүшн хамтлаг, жазз дуучин Наагий болон "жиргээч", дуучин Билгүүн нарт баярлалаа. Хэвлэл мэдээлэл дээр хамтарч ажилласан Шонхор ТВ, Стар ТВ, UBS ТВ, Аптаун сэтгүүл, Гоодаль сэтгүүл, www.mongolchamber.mn, www.gogo.mn, www.time.mn, www.montsame.mn саятын хамт олонд баярлалаа! Энэхүү аяныг дэмжиж тус цэцэрлэгийн бүтэн жилийн өглөөний цайг даахаар болсон Өгөөж ХХК-ийн захирал Түмэнгэрэл ахдаа ч баярласнаа илэрхийлье! Гар нийлж, хамтарч зохион байгуулсан Хэрлэнзаяа, Золзаяа хоёртоо ч маш их баярлалаа! Та бүхний хийсэн сайн үйлс хэзээ нэг өдөр хариу нь ирэх болно. Таны өргөсөн хандиваар олон хүүхдүүд инээмсэглэж, олон аав ээжийн сэтгэл тэнийж, олон өнчин асрамжын дүү нар маань оюунаа цэнэглэх номын сантай болсон нь хамгийн сайхан хэрэг.

Хамгийн боломжит байдлаар бид хандивын ажлынхаа үр дүнг гаргах гэж хичээснийг маань хүлээн аваарай. Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Wednesday, 17 October 2012

Харь ертөнцийн хархүү




Орон зайн гансрал дунд
Чиний хаалга руу өнгийв
Огт хараагүй үнэн төрх
Огтор бошинзтыг харсангүй. 

Гүн харанхуйн тайтгарал дунд
Чиний гэрэлрүү тэмүүлэв
Гишгэх газар олдсонгүй
Гэзгийг минь ч тоож үнэрлэсэнгүй.

Thursday, 27 September 2012

Бидний ...




Тамхи асаах шиг
Тамхи сорох шиг
Утааг нь үлээх шиг
Утааг нь уусгах шиг
Бидний амраглал
Тийм нялуун

Дарс нэрэх шиг
Дарс уух шиг
Хундаганд орох шиг
Хундага нь хагарах шиг
Бидний болзоо
Тийм догдлом

Хөгжим сонсох шиг
Хөгжим мэдрэх шиг
Гитарын дөрөвдүгээр утас шиг
Дугарахдаа үнэн нэхэх шиг
Бидний хайр
Тийм яруу

Хүүхэд нойрсох шиг
Хүүхэд зүүдлэх шиг
Зүүдэндээ мишээх шиг
Зүүрмэглэж сэрэх шиг
Бидний учрал
Тийм аниргүй.


Wednesday, 12 September 2012

Jazz&Art Night fund rising хүлээн авалт


"Жиргээчид"-ийн өрнүүлж эхлээд буй сайн үйлсийн аяны тухайд:

Хүний амьдрал дан ганц өөрийгөө болгож бүтээснээр мөн чанар нь оршихгүй. Миний нэг хэлэх дуртай үг бий. Бидэнд хоёр гар заяасан, нэгээр нь өөрийн амьдралыг босгож нөгөөгөөр нь бусдын амьдралыг бүтээх хэрэгтэй. Тиймдээ ч энэхүү дауны синдром болон тархины саажилттай хүүхдүүдэд туслах хандивын аянг өрнүүлж эхлээд буй билээ.
            Монгол “жиргээч” гэх тодотголтой хүмүүсийн хүрээлэлд энэхүү үйл ажиллагаа маань хоёр зорилго чиглэлтэй өрнөж байна. Нэгт, Хүүхэд хамгаалах төвд номын тэнхим байгуулж өгөх. Тухайн төвөөр зочлож үзсэн сэтгэгдлээсээ хувцаалцахад тэдэнд боловсролын програмаас хасагдсан хуучин сурах бичгүүд л байдаг. 4-18 насны хүүхдүүд чөлөөт цагаараа унших бусад категорийн номууд байдаггүй нь харамсалтай санагдсан. Тиймээс бид эх орныхоо ирээдүй болсон дүү нартаа зориулж уншихаа больсон номнуудаасаа хандивлах төдийгүй хандивын дансанд цугларсан мөнгөний тодорхой хувиас Хүүхэд хамгааллын төвд номын тэнхим байгуулж өгөх юм. Хоёрт, дауны синдром болон тархины саажилттай 1-12 настай хүүхдүүдийн ясль, цэцэрлэгийн 10-р цогцолборт нэг өрөөг нь тохижуулж, тархины саажилттай хүүхдүүдийн эмчилгээнд шаардлагатай аппаратыг авч өгөх. Улсад зургаахан байдаг асрамжын газаруудын нэг болох энэхүү цэцэрлэгийн байр нь 1964 онд баригдсан ба актлагдсан гэх тодотголтой. Харъяа яаманд мэдэгдэл хүргүүлж байсан ч олон ч удаа буцаагдсан гэж удирдлагууд нь хэлж байсан юм. Харахад үнэхээр хүүхэд өсөж торних ямар ч боломжгүй чийгтэй, хана нь нурах дөхсөн барилга байсан. Түүнчлэн тэдэнд эмчилгээнд хэрэглэх аппарат нь хомс байдаг ба байдаг хэд нь эвдэрсэн, засварласан аппаратууд байдаг юм билээ. Нэг аппарат нь чанараасаа шалтгаалаад 200-300 доллар, 2000-3000 доллар гээд янз бүрийн үнэтэй. Иймээс “жиргээч”-ид бид бүхэн хандивт цугларсан мөнгөөрөө барилгыг бүхэлд нь биш юмаа гэхэд нэг бүлгийн өрөөг нь сонгон авч засаж тохижуулахаар зорьсон юм.
            Одоогийн байдлаар дансанд маань сайхан сэтгэлт хүмүүсийн хандивласан нийт 630.000 төгрөг цуглараад байна. Хандив цуглуулах аян маань дуусах болоогүй байгаа бөгөөд та бүхэн Хаан банкны 5003721365 гэсэн дансруу сэтгэлийн өргөлөө өргөж, дауны синдром болон тархины саажилттай хүүхдүүдийн амьдралыг гэрэлтүүлэх боломжтой. Бидний энэхүү хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ маань үүгээр зогсохгүй цааш цаашдаа Шонхор ТВ-ээр цуврал нэвтрүүлэг хийж олонд энэ талаар ойлголт өгөх ба бусад залуучуудыгаа ч сайн сайхан зүйлд уриалах болно. Social network-ын хэрэглэгч та бүхэн энэхүү сайн үйлсийн аянд маань нэгдэж хүүхдүүдэд ном болон бусад зүйлсээр туслаж дэмжээрэй хэмээн уриалж байна.



            Jazz&Art Night fund rising хүлээн авалтын тухайд:

Энэхүү хандив цуглуулах үдэшлэгт маань “жиргээч” гэх тодотголтой, хүүхдүүдэд туслах хүсэлтэй хүн бүр ирэх боломжтой. Арга хэмжээ маань ТАХ-гүй бөгөөд та нэг үдшийг хүүүхдүүдэд туслаад зогсохгүй жазз дуу сонсож, уран зураг болон хар цагаан фото зургийн үзэсгэлэн үзэж, коктэйлээр дайлуулан өнгөрөөх боломжтой.

- Үдэшлэгт: - Жазз дуучин Наагий
- Дуурийн дуучин Гантулга
-       Дуучин Билгүүн
-       Sweety Motion хамтлаг
-       Дуучин ВХ, Quiza нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Мөн үдэшлэгийн хөтлөгчөөр сэтгүүлч Болорбат, “жиргээч” Оюунзул нар байх юм.

-       Үдэшлэгт бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан 4 зураачдын шилдэг 12 уран бүтээл тавигдах ба энэхүү бүтээлүүдээс нэг зургыг дуудлага худалдаанд оруулж хандивын дансандаа өргөнө.

-       Тархины саажилттай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хар цагаан фото зургын үзэсгэлэн гарна.

-       Үдэшлэгт ирнээр та бүхэн дауны синдром гэж юу болох? Тархины саажилт гэж юу болох? Талаар богино хэмжээний \10мин\ presentation илтгэлийг сонсоно.

-       Хандивын хорго байрлах ба та бүхэн Хүүхэд хамгааллын төвийн номын фондонд ном хандивлах боломжтой.

Жич: Dress code-той

Хаана: Гурван гал худалдааны төв, 7 давхар, C&C lounge
Хэзээ: 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр буюу Пүрэв гараг, 19.00 цаг

Сайн үйлс дэлгэрч, сайхан сэтгэлт та бүхний минь заяа тэгш байх болтугай!